Бидний тухай

About us

Олон улсын тээвэр зуучлалын “Эс Би Логистикс” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан.

        Бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газраас төмөр замын зуучлалын “А” зэрэглэлийн гэрчилгээтэй, FIATA болон MҮТЗХ-н идэвхтэй гишүүн, МҮХАҮТ-ийн гишүүн байгууллага юм.

      Энэ хугацаанд манай хамт олон зах зээлийн хамгийн ашигтай ойр байрлалд тээврийн логистиксийн цогц, нэг цэгийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэх болсон төдийгүй, гадаад харилцааны асуудлыг тэргүүлэх чиглэлд тавин ажилласны үр дүнд импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хурдыг хамгийн боломжит богино хугацаанд, хямд өртгөөр зохион байгуулж өдгөө салбартаа тэргүүлэх зэрэглэлийн компани болж чадсан билээ

        МҮТЗХ болон бусад холбогдох байгууллагуудын гаргасан судалгаагаар Олон улсын тээвэр зуучлалын Эс Би Логистикс ХХК нь  салбартаа тэргүүлж буй ТОП аж ахуйн нэгжээр тогтвортой байнга шалгарч байдаг нь биднийг илтгэх гол үзүүлэлт бөгөөд энэхүү тэргүүллийг бий болгоход үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ухамсарласан туршлагатай, идэвхтэй, сэтгэл санаагаа бүрэн дайчилж ажилладаг, найрсаг уур амьсгалтай нийт багийн хамт олны маань чармайлт, нөгөө талаас олон жилийн туршид бидэнтэй хамт байж бидний үйлчилгээнд үргэлж итгэж ирсэн харилцагч, үйлчлүүлэгчдийн маань хичээл зүтгэл ихээхэн нөлөөтэй юм.

       Хамтын ажиллагаа

    Эс Би Логистикс ХХК нь далайн тээвэрлэгч, Монгол, Орос, Хятад улсын төмөр замын байгууллагуудтай шууд болон агентын сүлжээгээр дамжуулан хамтран ажиллаж байна.

Манай компани доорхи байгууллагуудтай тогтвортой хамтран ажилладаг.

  • Улаанбаатар Төмөр Зам
  • Улсын Мэргэжлийн Хяналтын Газар
  • Төмөр Замын Газар
  • Гаалийн Ерөнхий Газар
  • Авто Тээврийн Газар

Гишүүн

Олон Улсын Тээвэр Зуучлагчдын Холбоо

Монголын Үндэсний Тээвэр Зуучлагчдын Холбоо

Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим