Танилцуулга
 
Олон улсын тээвэр зуучлалын Эс Би Логистикс ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан.

Бид Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТЗХЭГ-с төмөр замын тээвэр зуучлалын "А" зэрэглэлийн гэрчилгээ бүхий найдвартай үйл ажиллагаатай компани бөгөөд  FIATA болон MNFFA –н идэвхтэй гишүүн, МҮХАҮТ-н гишүүн байгууллага юм.


Энэ хугацаанд манай хамт зах зээлийн хамгийн ашигтай ойр байрлалд, логистикисийн цогц, нэг цэгийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэх болсон төдийгүй, гадаад харилцааны асуудлыг тэргүүлэх чиглэлд тавин ажилласны үр дүнд  импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хурдыг хамгийн боломжит богино хугацаанд, хямд өртгөөр зохион байгуулж өдгөө салбартаа тэргүүлэх зэрэглэлийн компани болж чадсан билээ.


МҮТЗХ болон бусад холбогдох байгууллагуудын гаргасан судалгаагаар Олон улсын тээвэр зуучлалын Эс Би Логистикс ХХК нь салбартаа тэргүүлж буй ТОП аж ахуйн нэгжээр тогтвортой байнга шалгарч байдаг нь биднийг илтгэх гол үзүүлэлт бөгөөд энэхүү тэргүүллийг бий болгоход үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн ухамсарласан туршлагатай, идэвхтэй, сэтгэл санаагаа бүрэн дайчилж ажилладаг, найрсаг уур амьсгалтай нийт багийн хамт олны маань чармайлт, нөгөө талаас олон жилийн туршид бидэнтэй хамт байж, бидний үйлчилгээнд үргэлж итгэж ирсэн нийт харилцагч, үйлчлүүлэгчдийн маань хичээл зүтгэл ихээхэн нөлөөтэй юм.


                                                          

Бид танд үйлчлэхдээ  үргэлж баяртай байх болно.

 

Санал хүсэлт



Төлөөлөгчдийн газар

Та манай
35031
дахь зочин боллоо